Ливан
From Wikipedia, the free encyclopedia
Лива́н, албан ёсоор Бүгд Найрамдах Ливан Улс (БНЛивУ) — Өрнө Азид оршдог бүрэн эрхт улс юм.
Бүгд Найрамдах Ливан Улс | |
---|---|
Төрийн дуулал: كلّنا للوطن (Араб) Куллуна лилуатаан лиль ула лиль алам "Бид бүгд эх орныхоо төлөө!" | |
Нийслэл ба томоохон хот | Бейрут 33°54′N 35°32′E |
Албан ёсны хэл | Араб хэл[nb 1] |
Хүлээн зөвшөөрөгдсөн хэл | Франц хэл |
Нутгийн хэл | Ливаны Араб хэл |
Угсаатны бүлгүүд (2021[1]) |
|
Шашин (Тооцоо[nb 2]) | |
Ард түмний нэршил | Ливанчууд |
Төр засаг | нэгдмэл конфессионалист парламентын бүгд найрамдах улс[10] |
• Ерөнхийлөгч | Сул |
• Ерөнхий сайд | Нажиб Микати |
• Парламентын дарга | Набих Берри |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Байгуулагдсан | |
• Ливан уулын Эмират | 1516 |
• Ливан уулын Мутасаррифат | 6 сарын 9, 1861 |
• Их Ливан | 9 сарын 1, 1920 |
• Үндсэн хууль | 5 сарын 23, 1926 |
• Тусгаар тогтнолоо тунхагласан | 11 сарын 22, 1943 |
• Францын мандатын төгсгөл | 10 сарын 24, 1945 |
• Францын цэргээ татав | 4 сарын 17, 1946 |
• Израил цэргээ татав | 5 сарын 24, 2000 |
• Сири цэргээ татав | 4 сарын 30, 2005 |
Газар нутаг | |
• Нийт | 10452 км2 (161) |
• Усны эзлэх талбай (%) | 1.8 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 5,296,814[11] (122) |
• Нягтаршил | 560/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2020 тооцоо |
• Нийт | ▼ $78.910 тэрбум[12] |
• Нэг хүнд ноогдох | ▼ $11,561[12] |
ДНБ (нэрлэсэн) | 2020 тооцоо |
• Нийт | ▼ $19.008 тэрбум[12] |
• Нэг хүнд ноогдох | ▼ $2,785[12] |
ОТББИ (2011) | ▼ 31.8[13] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.706[14] өндөр · 112 |
Мөнгөний нэгж | Ливаны фунт (LBP) |
Цагийн бүс | UTC+2 (ДЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ДЕЗЦ) |
Жолооны тал | баруун[15] |
Утасны томьёо | +961[16] |
Домэйн нэр | .lb |
Ливан өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Сири, Израилтай хиллэдэг.
10 мянган км² газар, 6 сая хүн амтай. Нийслэл нь Бейрут. Албан хэрэгт араб хэлээр ойлголцоно.
Ливан нуруу, Бекаа хөндийг багтаасан Ливан оронд өдгөө лал (60%), христ (40%) шашин шүтлэгтэй араб угсаатан (95%), армен (4%), друз яс үндэстэн амьдардаг. Сири, Палестины дайнаас дүрвэгсэд олон бий.
Левант газрын нэгэн хэсэг, соёлын бэлчир Ливан эрт үед Финик, Ром зэрэг христ, дундад зуунд Рашидун, Аббас зэрэг лал шашинт улс, 16-р зуунаас хойш туркийн Османы эзэнт улсын харьяа нутаг байв.
Дэлхийн нэгдүгээр дайны дараа Францын эрхэнд орж 1943 онд тусгаар тогтнож, 1945 онд НҮБ-д элссэн. 1975-1990 онд иргэний дайн болж 150-200 мянган хүн амь үрэгджээ.
Ливан бол шашин-төрийг холбож зохицуулсан парламентийн бүгд найрамдах засагтай, нэгдмэл улс. Ойр тойронтой харьцуулвал газар нутаг бага, дэд бүтэц, нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн үзүүлэлт сайн түвшинд байна.