Саудын Араб
From Wikipedia, the free encyclopedia
Саудын Араб, албан ёсоор Саудын Арабын Хант Улс нь Арабын хойгийн ихэнхийг эзлэн орших Баруун Азийн орон юм. Баруун хойд талаараа Йордан, хойд ба зүүн хойд талаараа Ирак, зүүн талаараа Кувейт, Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират Улс, зүүн өмнөд талаараа Оман, өмнөд талаараа Йемен орнуудтай хиллэдэг. Зүүн хойд талд нь Персийн булан, баруун талд нь Улаан тэнгис оршдог. Саудын Арабын хүн ам нь ойролцоогоор 27.6 сая бөгөөд газар нутаг нь 2,150,000 квадрат километр орчим.
Саудын Арабын Хаант Улс | |
---|---|
Уриа: لَا إِلٰهَ إِلَّا ٱلله، مُحَمَّدٌ رَسُوْلُ ٱلله "Ла илаха илла Ллах, Мухаммадур расулу Ллах" "Аллахаас өөр бурхан үгүй; Мухаммед бол бурхны элч."[1][lower-alpha 1] (Шахада) | |
Төрийн дуулал: ٱلنَّشِيْد ٱلْوَطَنِي ٱلسُّعُوْدِي "ан-Нашид аль-Ватанли ас-Судия" "Саудын Арабын төрийн дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Эр-Рияд 24°39′N 46°46′E |
Албан ёсны хэл | Араб хэл[5][6] |
Угсаатны бүлгүүд (2014)[7][lower-alpha 2] | 90% Арабууд 10% Афро-Араб |
Шашин (2010)[8] |
|
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл Исламын хэмжээгүй эрхт хаант засаг |
• Хаан | Салман бин Абдул-Азиза Аль Сауда |
• Ханхүү болон Ерөнхий Сайд | Мохамед бин Салман |
Хууль тогтоох байгууллага | байхгүй[lower-alpha 3] |
Түүх | |
• Дирия Эмират | 1727 |
• Неждийн эмират | 1824 |
• Риядын эмират | 1 сарын 13, 1902 он |
• Нэгдэл | 9 сарын 23, 1932 он |
• [[[НҮБ]]-д [НҮБ-ын дүрэм | 10 сарын 24, 1945 он |
• Одоогийн үндсэн хууль | 1 сарын 31, 1992 он |
Газар нутаг | |
• Нийт | 2,149,690[5] км2 (12) |
• Усны эзлэх талбай (%) | 0.7 |
Хүн ам | |
• 2022 тооллого | 32,175,224[12] (46) |
• Нягтаршил | 15/км2 (174) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $2.300 их наяд[13] (17) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $67,019[14] (27) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $1.061 их наяд[15] (18) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $29,922[16] (43) |
ОТББИ (2013) | 45.9[17] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.875[18] маш өндөр · 35 |
Мөнгөний нэгж | Саудын риял (SR) (SAR) |
Цагийн бүс | UTC+3 (АСЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж (ХЖ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +966 |
Домэйн нэр |
|
Саудын Арабт Мекка, Медина гэсэн Исламын шашны хамгийн ариун газрууд оршдог тул заримдаа "Хоёр ариун сүмийн нутаг" хэмээгддэг. Харин Монгол хэл, Англи хэлээр голдуу Саудын Араб гэгддэг. Энэ хаант улсыг анх Абдул-Азиз бин Сауд байгуулжээ. Түүний зүтгэл нь 1902 онд Ал-Саудын удмын нутаг болох Риядыг эзэлснээр эхлэсэн бөгөөд 1932 онд Саудын Арабын Хаант Улс тунхаглагдаж, хүлээн зөвшөөрөгдснөөр дууссан ажээ.
Саудын Араб нь газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь эдийн засгийг нь хангадаг. Нийт экспортын 90 гаруй хувийг газрын тос эзлэдэг бөгөөд засгийн газрын орлогын бараг 75 хувийг эзлэдэг. Үүний үр дүнд улс нь хүн ардыгаа хангадаг бөгөөд газрын тосны үнэ буурсан үед бага зэрэг хэцүү болдог. Саудын Араб дахь хүний эрхийн байдалд Амнести Интернашональ (Amnesty International), Хүний эрхийн хяналт (Human Rights Watch) зэрэг байгууллагууд удаа дараа санаа тавьсан байдалтай хандаж байсан боловч эдгээрийг засгийн газар няцааж байна.