Ухаалаг зурагт
компьютер, телевизор, тоглуулагчийн технологийн нэгдэл / From Wikipedia, the free encyclopedia
Ухаалаг зурагт нь Интернет, Веб 2.0 технологиудтай, компьютер зурагт хоёрыг нэгтгэж өгсөн төхөөрөмж юм. Интернет, веб програм, хэрэглээний програм хангамжийг сүүлийн үеийн ухаалаг утсууд шингээж өгсөн байдагтай адил дээр шинж чанарыг агуулснаар нь ухаалаг зурагт гэж нэрлэжээ.
Мөн Дуу, дүрс тоглуулагч, зочид буудлын зурагтын систем, видео тоглоомын компьютеруудаас гадна өөр олон төхөөрөмжүүдтэй холбогдож болдог. Хэрэглэгч Веб, кабелийн суваг, хиймэл дагуулын суваг, хадгалах төхөөрөмжөөс бичлэг, кино, зураг, дуу гэх мэт өгөгдлүүдийг хайх боломжтой.