АНУ-ын Тагнуулын төв газар
From Wikipedia, the free encyclopedia
АНУ-ын Тагнуулын төв газар (Англи: Central Intelligence Agency, товч. "CIA") нь холбооны Засгийн газрын агентлагийн статустай. Гадаадын иргэн, байгууллагын тухай мэдээлэл цуглуулж, задлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах үүрэгтэй байгууллага юм. Энэ байгууллагыг АНУ-ын сөрөг тагнуулын газар гэж бас нэрлэж болно. Тагнуулын төв газрын төв нь Вашингтоноос холгүй, Виржини мужийн Лангли хотод байрладаг. АНУ-ын Тагнуулын төв газар нь үндэсний тагнуулын байгууллагын бүрэлдэхүүнд багтдаг. АНУ-ын хууль тогтоох дээд байгууллага 1947 онд Үндэсний Аюулгүй Байдлын тухай хууль баталж, Ерөнхийлөгч Трумэн 1947 оны 9 дүгээр сарын 18-нд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ. Дэлхийн 2 дугаар дайны үед АНУ-д Стратегийн албаны удирдах газар ажиллаж байлаа. Энэ албаны суурин дээр түшиглэн Тагнуулын төв газрыг байгуулсан түүхтэй. 1949 онд мөн АНУ-д Тагнуулын төв газрын тухай хууль батлагдсан байна.