Бадены Их Херцогт Улс
From Wikipedia, the free encyclopedia
Бадены Их Херцогт Улс (Герман: Großherzogtum Baden [ˈɡʁoːsˌhɛʁt͡soːktuːm ˈbaːdn̩]) нь 1806 оноос 1871 оныг хүртэл бүрэн эрхт тусгаар улс байсан ба 1813 оныг хүртэл Райны Холбооны гишүүн улс, 1815 оноос 1866 оныг хүртэл Германы Холбооны бүрэлдэхүүн улс байв. 1871 оноос эхлэн хагас өөртөө засах төр бүхий Германы Хаант Улсын холбооны улс болов. Их Херцогт Улсын үүсэл нь эвслийн дайнуудын үед Бадены нутаг дэвсгэр ихээхэн томорсноор Гүнт Улс буюу Бадены Вант Улс бий болсны үр дүн юм. Энэ улс нь анхандаа хэмжээгүй эрхт хаант засагтай байснаа, 1818 оноос 1918 он хүртэл үндсэн хуульт хаант засагтай болж, үүний дараа цус гаргалгүй хийсэн арваннэгдүгээр сарын хувьсгалын үр дүнд Ардчилсан Бүгд Найрамдах Улс үүсчээ.
|
19-р зуунд Баден нь либерализмын төлөөллийн төв[1], түүний парламентын танхим нь гуравдугаар сарын хувьсгалаас өмнө либерал оюун санааны жинхэнэ сургууль, либерализмыг чирэх «орчин үеийн хөллөгөөний морь»[2] гэгддэг байв. 1871 онд Германы Эзэнт Гүрэн байгуулагдах хүртэл Баден нь Германы Холбооны улс төрийн тавцанд санаснаас илүү хүчирхэг байр суурийг эзэлж байв.[3]