Бүгд Найрамдах Халимаг Улс
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Халимаг Улс (Халимаг: Хальмг Таңһч) нь Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах улс бөгөөд Каспийн тэнгисийн баруун хойд эрэгт оршдог. ОХУ-ын өмнөд Холбооны тойргийн бүрэлдэхүүн хэсэг. Нийслэл хот нь Элст, өөрөөр бас Элстэй. Халимаг нь өмнөд хэсгээрээ ОХУ-ын Дагестан, баруун өмнөд хэсгээрээ ОХУ-ын Ставрополийн хязгаар, баруун хэсгээрээ Оросын Ростов муж, баруун хойд хэсгээрээ Оросын Волгоград муж, зүүн хэсгээрээ Оросын Астрахань мужтай хил залган оршдог. Хүн амын ихэнх нь Ойрад Монголчууд (эдүгээ Халимаг хэмээн нэрлэгдэж байна) бөгөөд үлдсэн хүн ам нь нь Орос, Украин үндэстнүүд, Чечень, Осети, Дагестан угсаатнууд болно. Халимагуудын тал хувь нь Торгууд, 35% нь Дөрвөд, 15%-г Бузава ястад эзлэдэг.
Бүгд Найрамдах Халимаг Улс | |
---|---|
Республика Калмыкия | |
Бусад галиглал | |
• Халимаг | Хальмг Таңһч |
"Хальмг Таңһчин частр" [1]"Бүгд Найрамдах Халимаг Улсын төрийн дуулал" | |
Улс | Орос |
Холбооны тойрог | Өмнөд ХТ[2] |
Эдийн засгийн бүс | Ижилийн ЭЗБ[3] |
Нийслэл | Элст[4] |
Засаг захиргаа | |
• Биет | Ардын Хурал[5] |
• Тэргүүн[6] | Бату Хасиков[7] |
Газар нутаг | |
• Нийт | 76,100 км2 (29,400 бээр2) |
• Байр | 41-р байр |
Хүн ам | |
• Нийт | 267,133
|
• Тооцоо (2018)[10] | 275,413 |
• Байр | 78-р байр |
• Хотын нутаг | 46.7% |
• Хөдөө | 53.3% |
Цагийн бүс | UTC+3 ([11]) |
ISO 3166 код | RU-KL |
Улсын дугаар | 08 |
OKTMO ID | 85000000 |
Албан ёсны хэл | Орос хэл;[12] Халимаг[13] |
Бүгд Найрамдах Халимаг улс нь Европ тив дахь цорын ганц Буддын шашинт орон юм. ОХУ-ын БН Халимаг Улсын анхны Ерөнхийлөгчөөр Кирсан Николаевич Илюмжинов /1993-2010/ дараа нь Алексей Маратович Орлов /2010-2019/, Бату Сергеевич Хасиков /2019-өнөөг хүртэл/ нар сонгогдон ажиллаж байна.