Воньжү
From Wikipedia, the free encyclopedia
Воньжү (Вонжү; солонгосоор 원주시 - вон-жү-ши; англиар Wonju) — Сөүлээс дорнод 140 км зайд байрласан, 1955 онд хотын зэрэг олсон, Өмнөд Солонгос улсын Канвонь аймгийн хамгийн том хот (시 ши). 867.30 км² газар нутагт нь 2011 онд 320,536 хүн оршин сууж байсан. Дотроо 1 балгас (ып), 8 сум (мёнь), 16 хороо (тун)-нд хуваагддаг.