Германы музей
From Wikipedia, the free encyclopedia
Германы музей (Герман: Deutsches Museum), бүтэн нэрээрээ Байгалийн шинжлэх ухаан ба техникийн шилдэг бүтээлүүдийн Германы музей (Герман: Deutsches Museum von Meisterwerken der Naturwissenschaft und Technik) нь Герман улсын Мюнхен хотноо байрлах, байгалийн шинжлэх ухаан, технологийн дэлхийн хамгийн том музей юм[1]. Шинжлэх ухаан, технологийн 50 салбарын 28,000 орчим үзмэртэй тус музейд жилд 1.5 сая үзэгч зочилдог. Германы музейг Оскар фон Миллерийн санаачлагаар, Германы Инженерүүдийн Холбооны хурлаар хэлэлцэж шийдсэнээр 1903 оны 6 сарын 28-нд байгуулжээ.
Мюнхен хотын хамгийн том музей болох Германы музей нь Мюнхен хотын орчимд, мөн Бонн хотод тус тус салбартай.