Жанни Ривера
From Wikipedia, the free encyclopedia
Жованни "Жанни" Ривера (Итали: Giovanni ("Gianni") Rivera, 1943 оны 8 сарын 18-нд Алессандриад төрсөн) нь Италийн хөлбөмбөгч юм. Хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан тэрээр тоглолтыг чадварлаг удирдан зохион байгуулдаг байсан билээ. 1969 онд хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Баллон д'Орыг хүртсэн. Тэрээр хөлбөмбөгийн замналын ихэнх хугацаагаа Серие A-гийн Милан багт өнгөрүүлжээ. Олон улсын тавцанд, Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 60 тоглолт хийж, 14 гоол оруулсан бөгөөд ДАШТ-д 4 удаа (1962, 1966, 1970, 1974) оролцож, мөн Италийн баг анх удаа Европын АШТ-д түрүүлэхэд (1968) шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж байв. Тэрээр 2004 - 2009 онд Чидун жимсний мод намыг төлөөлөн Европын Парламентийн гишүүнээр сонгогдон ажилласан. Өдгөө ерөнхий дасгалжуулагч Чезаре Пранделлигийн удирдлага дор Роберто Бажо, Арриго Сакки нарын хамтаар Италийн Хөлбөмбөгийн Холбоо, Италийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт өсвөр үеийн боловсролыг хариуцсан ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг[2].
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Жованни Ривера | ||
Өндөр | 1.75 м | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа (Гоол)† | |
1959–1960 | Алессандриа | 026 00(6) | |
1960–1979 | Милан | 501 (122) | |
Нийт | 527 (128) | ||
Шигшээ баг | |||
1962–1974 | Итали | 060 0(14)[1] | |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |