Замбийн ерөнхийлөгч
From Wikipedia, the free encyclopedia
Замбийн ерөнхийлөгч нь Замби улсын төрийн тэргүүн бөгөөд засгийн газрын тэргүүн юм. Бүгд Найрамдах Замби Улс 1964 онд Их Британиас тусгаар тогтноход, ерөнхийлөгчийн албан тушаал бий болжээ.
1991 оны 8 сарын 31-нд, ерөнхийлөгч Каундагийн засаглалын сүүлийн сард тус улсад ерөнхий сайдын албан тушаал үгүй болж, ерөнхийлөгч нь засгийн газрын тэргүүний үүргийг хавсран гүйцэтгэх болсон.
Замбийн ерөнхийлөгч 5 жилийн хугацаатай сонгогдох бөгөөд 1991 оноос 2 бүрэн эрхийн хугацаанд л дараалан хаших боломжтой болсон.