Индонез
From Wikipedia, the free encyclopedia
Зүүн Өмнөд Азийн, Далайн орнуудын ч гэж хэлж болох байрлалд 17,508 арлын дээр оршдог[10] тусгаар тогтносон, бүрэн эрхт улсыг Бүгд Найрамдах Индонез Улс (инд. Republik Indonesia), товчоор Индонез улс, Индонез гэнэ.
Бүгд Найрамдах Индонез Улс Republik Indonesia (Индонез)
| |
---|---|
Уриа: Bhinneka Tunggal Ika (Хуучин Ява) "Олон янз байдалд эв нэгдэл" | |
Төрийн дуулал: Indonesia Raya "Их Индонез" | |
Үндэсний үзэл суртал: Панчасила (Таван зарчим) | |
Нийслэл ба томоохон хот | Жакарта 6°10′S 106°49′E |
Албан ёсны хэл | Индонез хэл |
Орон нутгийн хэл | 700+ хэлнүүд[1] |
Угсаатны бүлгүүд | 1,300+ угсаатан[2] |
Шашин (2018)[3] |
|
Ард түмний нэршил | Индонезчүүд |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Жоко Видодо |
• Дэд Ерөнхийлөгч | Мааруф Амин |
• Танхимын Дарга | Пуан Махарани |
• Ерөнхий шүүгч | Мухаммед Сирифуддин |
Хууль тогтоох байгууллага | Ардын Зөвлөлдөх Хурал (АЗХ) |
• Дээд танхим | Орон Нутгийн Төлөөлөгчдийн Зөвлөл (ОНТЗ) |
• Доод танхим | Ардын Төлөөлөгчдийн Зөвлөл (АТЗ) |
Тусгаар тогтнол (Нидерландаас) | |
• Тунхагласан | 8 сарын 17, 1945 он |
• Хүлээн зөвшөөрөгдсөн | 12 сарын 27, 1949 он |
Газар нутаг | |
• Нийт | 1,904,569[4] км2 (14) |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 277,749,853[5] (4) |
• 2020 тооллого | 270,203,917[6] |
• Нягтаршил | 143/км2 (90) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $4.398 их наяд[7] (7) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $15,855[7] (98) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $1.392 их наяд[7] (16) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $5,016[7] (112) |
ОТББИ (2021) | ▲ 37.9[8] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.705[9] өндөр · 114 |
Мөнгөний нэгж | Индонез рупиа (Rp) (IDR) |
Цагийн бүс | UTC+7 - +9 (янз бүрийн) |
Огнооны формат | ӨӨ/СС/ЖЖЖЖ |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +62 |
Домэйн нэр | .id |
Нидерланд XVII зууны үеэс Зондын арлуудад эзэмшил орон (колони)-оо тэлсээр байлаа. XX зууны эхнээс нутгийн ард түмэн яс үндэс харгалзалгүй эвлэн нэгдэж тусгаар тогтнохын төлөө тэмцсээр олон улсын дэмжлэгийг ч хүртэж, 1949 онд нэгэн шинэ улсыг үүсгэжээ. Жава тэргүүтэй энэ олон ястан одоо хэр нь нэг хэлтэн, нэг үндэстэн болох ирээдүй рүүгээ дөтөлсөөр л яваа. 1950 оноос Индонез төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, төрийн хэлбэрийн хувьд ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засагтай болжээ. Одоо орон нутаг, засаг захиргааны шаардлагаар дотроо 33 муж болж хуваагддаг. Ойр хавийн Сингапур, Бруней, Малайз гурван улсынхтай яг адил Малай хэлний нэгэн аялгууг албан ёсоор батлан сурцгааж байгаа. Түүнийгээ Индонез хэл гэж итгэж, латин үсгээр бичдэг. Дурдсан улсуудаас гадна Зүүн Тимор, Папуа-Шинэ Гвиней, Австрали, Палау, Филиппин, Энэтхэгтэй газар эс бөгөөс тэнгисийн усаар хиллэдэг.
Индонезийн харьяаны 1.9 сая хавтгай дөрвөлжин километр газарт 2011 онд 238 сая хүн амьдарч байна. Дэлхийн олон улсаас хүн амын тоогоор 4-р олон, газар нутгийн хэмжээгээр 15-р том улс мөн гэдэг. Нэгт км-т 123.7 ноогддог гэдэг нь харин дундаж (79-р) байрынх. VII зууны Шривижая, XIII зууны Мажапахит гэх мэтээр түрүү үеийн улс-нийгэмд Буддын шашин, Хиндү шашин дэлгэрсэн. Дараа нь XIII зуунаас араб худалдаачдын сурталд автаж XVI зуун гэхэд олонх нь Исламын ёс үйлдэлт хүмүүс болцгоожээ. Одоо Индонезийн хүн амын 86% нь мусульман (хотон) гэдэг. Исламын улс гэдэгт багтахгүй ч Ислам шашинтны тооны олноор дэлхийд тэргүүлнэ.
Индонезийн газрын доор техтоник хавтангууд шүргэлцдэгээс шалтгаалаад газрын чичирхийлэл олон давтагддаг, сүрхий идэвхтэй галт уулстай. Үүгээрээ хүнд халтай ч гэсэн галт уулын бялхдас газрын хөрсийг үржил шимтэй болгодгоос хүн эртнээс бөөгнөрч сууж нутагшсан. Халуун орны дагуу эн ихтэй учир амьтан, ургамлаар баялаг. Индонезийн худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ [2010 онд] 1.124 тэрбум америк доллартай тэнцэж байгаагаараа дэлхийн 16-р их орлогот улс гэгдэж Их Хорийн эгнээнд багтаж байгаа юм. Гэвч хүн ардын олонх ядуу байгаа,[11][12] нэг хүнд ноогдох ДНБ [2010 онд] $4,666-аар хэмжигдэж байна. 1967 онд АСЕАН-ыг байгуулалцсан.