Ирак
From Wikipedia, the free encyclopedia
Ира́к, албан ёсоор Бүгд Найрамдах Ирак Улс (БНИраУ) — Өрнө Азид оршдог бүрэн эрхт улс юм.
Бүгд Найрамдах Ирак Улс
| |
---|---|
Төрийн дуулал: موطني Мавтини "Эх нутаг минь" | |
Нийслэл ба томоохон хот | Багдад 33°20′N 44°23′E |
Албан ёсны хэл | |
|
|
Угсаатны бүлгүүд |
|
Шашин (2020)[3] |
|
Ард түмний нэршил | Иракчууд |
Төр засаг | Холбооны парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Абдул Латиф Рашид |
• Ерөнхий Сайд | Мухаммед Шиа ас-Судани |
• Парламентын дарга | Мухаммед аль-Хальбуси |
• Ерөнхий шүүгч | Фаик Зидан |
Хууль тогтоох байгууллага | Төлөөлөгчдийн Зөвлөл |
Тусгаар тогтнол | |
• Тусгаар тогтнол | 10 сарын 3, 1932 он |
• Бүгд Найрамдах Улс | 7 сарын 14, 1958 он |
• Одоогийн үндсэн хууль | 10 сарын 15, 2005 он |
Газар нутаг | |
• Нийт | 438,317 км2 (58) |
• Усны эзлэх талбай (%) | 4.62 (2015)[5] |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 43.5 сая (35) |
• Нягтаршил | 82.7/км2 (125) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $512.926 тэрбум[6] (48) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $12,141[7] (114) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $297.341 тэрбум[7] (47) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $7,038 [8] (111) |
ОТББИ (2012) | 29.5[9] бага |
ХХИ (2021) | ▲ 0.686[10] дундаж · 121 |
Мөнгөний нэгж | Ирак динар (IQD) |
Цагийн бүс | UTC+3 (АСЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +964 |
Домэйн нэр | .iq |
|
Ирак Персийн буланд гарцтай, хуурай газраар Турк, Иран, Кувейт, Саудын Араб, Иордан, Сиритэй хиллэдэг.
438 мянган км² газар, 38 сая хүн амтай. Нийслэл хот нь Багдад бөгөөд Басра, Мосул зэрэг томоохон хоттой.
Тигр-Евфрат мөрний үржил шимт сав газар бүхий Иракт араб, курд, ассир, туркмен зэрэг ард түмэн амьдарч байна.
Лал шашны шийт, суннит урсгалын шүтлэгтэй. 2004 оноос араб, курд албан ёсны хоёр хэл хэрэглэгддэг байна.
Эртний Ирак буюу Месопотамийг үсэг бичиг, газар тариалан үүссэн өлгий нутаг гэдэг. Шумер, Ассири, Вавилони зэрэг семит төрлийн хэлт хот улс, соёл иргэншил оршин байв. Перс, грекийн улсын мэдэлд ээлжлэн орж явсан.
Арабууд эртний эртний (Лахмидууд) Иракийн нутаг дэвсгэрт нэвтэрч эхлэв. 636 онд Халиф Умар эцэст нь Месопотамийг эзлэн Исламын шашныг авчирсан байна. Иракийн Арабын анхны төвүүд нь Аль-Куфа, Басра хотууд байв. Халиф Алигийн үед Ирак иргэний дайны талбар болж (Анхны Фитна), Аль-Куфа нь Халифын оршин суух газар болжээ. Халиф Алигийн нэр нь одоо Иракийн шашны олонхийг бүрдүүлдэг шийтүүдийн дүр төрхтэй холбоотой юм. 762 онд Халиф Аль-Мансур Багдад хотыг байгуулж, Арабын Халифатын (Аббасидын) нийслэл болгосон. "1001 шөнө" үлгэрт дүр төрхийг нь дүрсэлсэн Харун аль-Рашидын үед Багдадын халифатын дээд цэгт хүрсэн. 945 онд Ирак дахь эрх мэдэл Ираны Буйдуудад шилжсэн бөгөөд түүний төгсгөлийг Селжук Тогрул-бек тавьжээ.
Халифын вант улс унасан нь 1258 онд Монголчуудын довтолгооны үеэр Багдад сүйрч, Халифыг устгасан юм.
Исламын шашин дэлгэрч, арабын соёлын төв болов. Куфад Рашидун, Багдадад Аббасын улс байгуулагдаж газар нутаг тэлэн гүрэн болцгоожээ. Лалын алтан үед Багдад шинжлэх ухаан, соёл гэгээрлийн төв байв. Дараа нь Османы эзэнт гүрний задралаар 1920 онд Британийн эрхэнд оржээ. 1932 оны 10-р сарын 3-нд Их Британиас Иракийн вант улс тусгаар тогтнож, 1958 оны бүгд найрамдах улс болсон. Саддам Хусейн 1970-аад оноос хойш 2003 он хүртэл Иракийг удирдаж Иран, Кувейтийг эзлэхээр халдан дайрсан ч эцсийн дүндээ амжилт олоогүй. 2003 онд Америкийн тэргүүлсэн эвслийн цэрэг Иракт халдан довтолж шинэ төр засаг байгуулсан ба Иракт одоог хүртэл иргэний дайн үргэлжилж байна.