Крымын ханлиг
From Wikipedia, the free encyclopedia
Крымын ханлиг (крым. Qırım Hanlığı) бол Алтан Ордны улсаас тусгаарласан улсуудын нэг юм. Крымын ханлигийг Зүчийн 13 дахь хүүгийн удам Хажи Гирей ( Hacı Geray, ١ حاجى كراى; Melek Hacı Geray, ملک حاجى كراى; 1397-1466) Крымын хойгт байгуулжээ. Гирей нь 1427 онд өөрийгөө хааанаар өргөмжлөөд 1441 онд түүнийг хаан ширээнд албан ёсоор залж тус ханлигийг байгуулсан нь өнөөгийн Украйн улсын өмнө хэсгийн тал нутаг болох Крымын хойг, мөн түүнчлэн 1556 оноос эхлэн Азов ба Кубань голын хоорондох Ногайн ордын нутаг дэвсгэрийг хамарч байлаа. Зарим үед өнөөгийн Орост ихэнх хэсэг нь харьяалагдах Донын адаг хэсгийг ч өөртөө хамруулж байв. Крымын ханлигийн нийслэл нь 1454 онд байгуулсан Бахчисарай хот юм. Алтан ордны дараах улсуудаас хамгийн урт хугацаанд оршин тогтносон цорын ганц улс нь Крымын ханлиг буюу 1441 оноос 1791 он хүртэл оршин тогтножээ. 18-р зуун хүртэл Крымын ханлиг нь тухайн үедээ Польш-Литвын нутаг дэвсгэрт хамаарч байсан Украин, Молдав, Оросоос боолчлох хүмүүс олзлон Османы эзэнт гүрэнд зардаг байсан нь тэдний хамгийн чухал „экспортын бараа“ байсан юм.[1] Крымын ханлиг нь Османы эзэнт гүрэнтэй их хэмжээний худалдаа хийхээс гадна тэдний шашныг Украинд голлон түгээн дэлгэрүүлэгчид байжээ.