Кёнги
From Wikipedia, the free encyclopedia
Өмнөд Солонгосын нэгдүгээр зэргийн 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Кёнги (Кёнги-ду; сол. 경기도, 京畿道, Gyeonggi-do; Англи: Gyeonggi Province; Орос: Кёнгидо) юм. Чусон улсын үеэс "Кёнги" гэх аймаг уламжлагдан оршсоор өнөөг хүрчээ. Улсын нийслэл, тэргүүн их хот Сөүл, улсын З-р их хот Инчон хоёр 1946 он, 1981 онд цувран Кёнги аймгийн харьяанаас гарч аймгийн зэргийн нутаг болцгоосон. 2005 оны байдлаар Кёнги, Сөүл, Инчон гурвын нийлбэр 11,730 км² газарт БНСУ-ын хүн амын 48% болох 22,766,850 хүн оршин сууж байна. Үүнээс Кёнги аймгийн 10,183 км² талбайд 11,920,340 хүн амьдарч байгаа нь улсынхаа хамгийн шигүү суурьшилт аймаг гэдгийг нь илтгэдэг.
Кёнги аймаг | |
---|---|
аймаг | |
• солонгосоор | 경기도 → Кёнги-ду |
• англиар | Gyeonggi Province |
• оросоор | провинция Кёнгидо |
Өмнөд Солонгос дахь Кёнги аймаг | |
Улс орон | Өмнөд Солонгос (БНСУ) |
Муж, бүс | Сүдуквонь |
I зэрэгт | Кёнги аймаг өөрөө |
II зэрэгт | Нэр бүхий 27 хот, 4 хошуу |
Аймгийн төв | Сүвонь |
Газар нутаг | 10,184 км² |
Хүн ам | 2011 онд 11,920,340 хүн |
Нягт сийрэг | 1170 хүн/км² |
Ард түмэн | үндсэндээ солонгос |
Нутгийн олон | Кёнгигийнхан |
Цагийн бүс | Солонгосын цаг (ГЦ+9) |
Цахим хуудас | gg.go.kr (солонгосоор) |
Кёнги аймаг засаг захиргааны эрх үүрэггүй Сүдуквонь мужид багтдаг. Баруун талаараа Шар тэнгист (далайн эрэг нь 413 километр урт) тулж, бусад талаараа Канвон, умард өмнөд Чүнчон, Инчон, Сөүл гэх адил зэргийн 5 нутагтай хаяа залгаж, хойгуураа Умард Солонгостой хиллэдэг. Зарим алба хэлтэс нь Үйжонпү хотод байрладгийг эс тооцвол засгийн газар нь үндсэндээ аймгийн хамгийн том хот Сүвоньд төвхнөсөн байдаг.