Монголчууд
From Wikipedia, the free encyclopedia
Монголчууд — Монгол Улсын үндсэн хүн ам болсон төв азийн монгол угсаат ард түмэн, 10 сая хүнтэй үндэстэн. Монгол улсаас гадна Хятад, Орос, Киргиз, Өмнөд Солонгос, Америк болон Европын орнуудад тархан суурьшиж байна.
Монголчууд | |||||||||||||
| |||||||||||||
Өнөөгийн байдал | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нутаг орон | Дэлхий даяар — ~10 сая (тооцоо). Үүнээс: Монгол (МУ) — 3,000,000+ (2015) Хятад (БНХАУ) — 6,060,000 (2015) | ||||||||||||
Хэл бичиг | төрөлх монгол хэл (кирил, монгол хоёр үсгээр бичдэг), хятад хэл, орос хэл | ||||||||||||
Шүтлэг | буддын шашны буяны ёс (шарын шашин); шашингүй; цөөнхөд бөө, тэнгэр, христ, лал | ||||||||||||
Төрөл холбоо | |||||||||||||
Ойр төрөл | дагуур, | ||||||||||||
Хэл угсаа | монгол угсаатан (монгол төрлийн хэлтэн) | ||||||||||||
Дотроо | авга, баарин, барга, баяд, буриад, булгад, горлос, дархад, дарьганга, дөрвөд, захчин, мянгад, найман, ойрад, ордос, онниуд, өөлд, сартуул, сөнөд, торгууд, түмд, урианхай, үзэмчин, халимаг, халх, харчин, хорчин, хорь, хотгойд, цаатан, цонгоол, цахар, элжигин ... | ||||||||||||
Хянганаас Или мөрөн, Тарвагатайн нуруу, Цагаан хэрэмнээс Байгал нуур хүрсэн өргөн уудам газар нутагладаг. Мөн дорно Европын Ижил мөрний эрэг, Тэнгэр уулын Төмөрт нуурын эрэгт суужээ.
НТӨ 209 онд монголчуудын анхны улс Хүннү байгуулагдаж улмаар МЭ 156 онд онд Сяньби, 330 онд Нирун, 386 онд Тоба Вэй, 907 онд Кидан Улсууд байгуулагджээ. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан нь орчин үеийн монгол үндэстэн бүрэлдэхэд нөлөөлсөн сүүлчийн томоохон үйл явдал юм. 17-18-р зуунд монголчууд манж, оросын харьяанд орсоноос зарим хэсэг нь хэлээ мартаж орос, хятад хэлээр ярих болсон байна. 1911 онд Монгол улс сэргэн мандаж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон.
Нүүдлийн мал аж ахуй бол монголчуудын уламжлалт аж ахуйн хэлбэр юм. Бөө мөргөлтэй байсан монголчууд 16-р зуунаас буддын шашинтан болжэээ. Коммунист засаглалын үед (1924-1990) атеизм буюу шашингүй үзлийг ихэд сурталчилж байв.