Мори Ёшироо
From Wikipedia, the free encyclopedia
Мори Ёшироо (яп. 森 喜朗, もり よしろう, 1937 оны 7 сарын 14-нд төрсөн) нь 2000 оны 4 сарын 5-наас 2001 оны 4 сарын 26 хүртэл Японы Ерөнхий сайдын албыг хашсан Японы 85, 86 дахь ерөнхий сайд юм. "Бөөсний зүрхтэй, аварга загасны тархитай"[1][2] гэгддэг тэрбээр олон удаагийн алдаа эндэл, зохисгүй үйлдлээрээ нэр хүндээ алдсан ерөнхий сайд байлаа. Тэрбээр одоо Японы Рагбигийн Холбооны Ерөнхийлөгч бөгөөд Япон-Солонгосын Парламентын бүлгэмийн дарга юм.