Москва
From Wikipedia, the free encyclopedia
Москва (Орос: Москва) — Оросын Холбооны Улсын нийслэл хот. Нутаг дэвсгэр засаг захиргааны хуваариар ямар нэгэн мужид хамаарахгүйгээр шууд холбооны байгууламж болж, Төв холбооны тойрог, хэдий хамаардаггүй ч Москва муж хоёрын төв гэгдэнэ.
Москва
Москва | |
---|---|
Улс | Орос |
Холбооны тойрог | Төв ХТ |
Эдийн засгийн бүс | Төв ЭЗБ |
Анх дурдагдсан | 1147[1] |
Засаг захиргаа | |
• Биет | Хотын Дум[2] |
• Хотын дарга[3] | Сергей Собянин[3] |
Газар нутаг | |
• Нийт | 2,561.5[4] км2 (989.0 бээр2) |
• Хотын нутаг | 6,154 км2 (2,376 бээр2) |
• Бөөгнөрөл | 48,360 км2 (18,670 бээр2) |
Өндөр | 156 м (512 фут) |
Хүн ам | |
• Нийт | 13,010,112 |
• Байр | 1-р |
• Нягтрал | 5,080/км2 (13,200/бээр2) |
• Хотын нутаг | 18,800,000 |
• Нягтрал | 2,762/км2 (7,150/бээр2) |
• Бөөгнөрөл | 21,534,777[8] |
• Нягтрал | 450/км2 (1,200/бээр2) |
Иргэдийн нэршил | Москвачууд |
Цагийн бүс | UTC+3 (MSK[9]) |
ISO 3166 код | RU-MOW |
Улсын дугаар | 77, 177, 777; 97, 197, 797; 99, 199, 799, 977[10] |
OKTMO ID | 45000000 |
Бүс Нутгийн Нийт Бүтээгдэхүүн | ₽24.471 их наяд (€281 тэрбум) ₽1,935,205 (€22205)[11] |
Вэб сайт | mos.ru |
2015 оны тооллогын дүнгээр 12 197 596 оршин суугчтай.[12] Үүнээс үзвэл Орос болон Европын тэргүүн их, дэлхийн аравт ордог хот, дэлхийн нэгэн томоохон хот (живаатан хот) юм.[13]
Дорнод Европын тэгш талын төв хэсэгт Москва голын эрэгт байршсан. Оросын түүхэнд Киевийн Орос болон Оросын эзэнт гүрнээс бусад Москвагийн Их Вант Улс, Оросын Царьт Улс, Зөвлөлт Орос Улс, Зөвлөлт Холбоот Улсын гэх урьдын дөрвөн улсын нийслэл байсан түүхтэй.
Европ тив дэх хамгийн том хотод тооцогддог бөгөөд газар нутаг нь дэлхийд дээгүүрт жагсана. Москва хот нь улсынхаа улс төр, эдийн засаг, шашин, санхүү, боловсрол, тээврийн төв нь юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч албан ажлаа явуулдаг Кремль мөн энд оршдог. Москва нь эдийн засгийн томоохон төв бөгөөд дэлхийд тэрбумтнынхаа тоогоор тэргүүлдэг. 2007 онд амьдрахад хамгийн их өртөгтэй хотоор хоёр дахь жилдээ шалгарчээ. Маш олон шинжлэх ухааны хүрээлэн, боловсрол, соёл, спортын байгуулалтай. Москвад маш нарийн зохион байгуулалтай тээврийн систем үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний дотор уран барилга, зургаараа алдартай дэлхийн хамгийн их ачаалалтай метротой. Москвагийн Улсын Их Сургууль нь тус улсын анхны бөгөөд тэргүүлэх их сургуулиудын нэг юм.