Мөнхбатын Даваажаргал
From Wikipedia, the free encyclopedia
Хакүхо Шоо (白鵬翔, はくほう しょう,ᠮᠥᠨᠬᠪᠠᠲᠢᠨ
ᠳᠠᠪᠠᠠᠵᠠᠷᠭᠠᠯ, 1985 оны 3 сарын 11 - төрсөн) нь Монгол улсын Улаанбаатарт төрсөн Японы мэргэжлийн сүмо барилдааны бөх юм. Жинхэнэ нэр нь Мөнхбатын Даваажаргал. 2000 онд анх очиж 2001 оноос барилдсаар 2007 оны 5 дугаар сарын 30-нд тэрээр 22 насандаа Японы мэргэжлийн Сумо барилдаанд Монголоос очиж барилдаж байсан хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон түүхтэй.
Хакүхо Шоо (白鵬翔) | |
---|---|
Шикона | Хакүхо Шоо |
Жинхэнэ нэр | Мөнхбатын Даваажаргал ᠮᠥᠩᠬᠡᠪᠠᠲᠤ ᠶᠢᠨ ᠳᠠᠸᠠᠵᠢᠷᠭᠠᠯ |
Төрсөн өдөр | 1985 оны 3 сарын 11 (1985-03-11) (39 настай) |
Төрсөн газар | Монгол улс, Улаанбаатар |
Өндөр | 192 см |
Жин | 155 кг |
Харьяалагдах дэвжээ | Миягино дэвжээ |
Амжилт | |
Одоогийн банзүкэ | Барууны ёкозүна |
Хамгийн өндөр цол | Ёкозүна |
Нийт барилдаан | 1105 ялалт 232 ялагдал 125 өнжсөн (108 башо) |
Макүүчи дэх барилдаан | 1011 ялалт 184 ялагдал 125 өнжсөн (89 башо) |
Түрүү | Макүүчи 45 Жүүрёо 1 |
Шагнал | Гарамгай барилдааны 3, дайчин барилдааны 1, уран барилдааны 2, кинбоши 1 |
Тоо баримт | |
Анхны башо | 2001 оны 3 сар |
Макүүчид дэвшсэн | 2004 оны 5 сар |
Тайлбар | |
2019 оны 2 сарын 25-ны байдлаар | |
(■Загвар, ■Хэлэлцүүлэг) |
Түүний өндөр 192 см бөгөөд 158 кг жинтэй ажээ.
Түүний аав нь Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат юм.
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал.
1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн 2 аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлж Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх нь "Хакухо" М.Даваажаргал юм.
Хакухо 2019 онд Японы иргэншил авч нэрээ Хакухо Шо гэж сольжээ. Хакухо нь 2007 онд гурван жил үерхсэн Япон улсын загвар өмсөгч Сайоко Вада-тай гэрлэсэн бөгөөд тэд одоо дөрвөн хүүхэдтэй.
“Японы мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлахаар болсон талаар “Эн-Эйч-Кэй” агентлагаас өглөө 5.19 цагт мэдээлэв.
Тэрбээр мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа орж, амжилтын төлөөх шинэ замналаа үргэлжлүүлж байна. ☄️