Нарны зайн машин
From Wikipedia, the free encyclopedia
Нарны зай хураагуур, цахилгаан хөдөлгүүр, маш хөнгөн их биенээс бүрдэх тээврийн хэрэгслийг нарны зайн машин гэнэ. Одоогоор технологийн хязгаарлагдмал боломжоос хамаарч нарны зайн машин нь зөвхөн уралдааны зориулалтаар эрчимтэй хөгжиж байна. Ийм машин нь онгоц, унадаг дугуй, сэргээгдэх эрчим хүч, автомашины технологуудыг хосолсон нийлмэл технологоор бүтээгддэг.
Нарны эрчим хүчийг хураагч буюу нарны гэрлийг цахилгаан гүйдэлд хувиргагч гол хэсэг нь цахиур, галлиум, нитрогенээр хийсэн хавтан байдаг. Хамгийн өргөн хэрэглэгддэг нь цахиураар хийсэн хавтан 15 - 20% -ын ашигт үйлийн коэфиценттэйгээр нарны гэрлийг цахилгаанд хувиргадаг.
Нарны хавтан нь олон зуун жижиг нарны хураагч хэсгээс бүтдэг ба томоохон хэмжээтэй хавтан 2 киловатт цэнэг хураадаг.
Зай хураагуур нь дунджаар 400км хүртэл машиныг хөдөлгөх хэмжээний цэнэг хураадаг. Машины цахилгаан хөдөлгүүр нь 2-3 морины хүчтэй 160км/ц хурдлах боломжийн байдаг.