Оросын түүх
From Wikipedia, the free encyclopedia
Оросын түүх нь 6-7-р зууны үед Зүүн Европын тал руу нүүж ирсэн Зүүн Славуудын овог аймгуудаас эхтэй. Дараа нь Орос, Украин, Беларусь гэж хуваагдсан. Тус улсын түүхийг хэд хэдэн үе шатанд хуваадаг: эртний (төрийн өмнөх) үе (МЭ 9-р зууны хоёрдугаар хагас хүртэл), Киевийн Русь (882-1240) Москвагийн Их Вант Улс (1283–1547), Оросын хаант улс (1547–1721), Оросын эзэнт гүрний үе (1721-1917), Зөвлөлтийн үе (1917-1991), орчин үеийн Оросын Холбооны улс (1991 оноос өнөөг хүртэл).