Палермо
From Wikipedia, the free encyclopedia
Палермо («е» үсэг нь өргөлттэй дуудагддаг; италиар Palermo гэж бичээд paˈlɛrmo гэж дуудах нь монголоор Палээр-мо, Палер-мо гэж унших шиг сонсдоно; сиц. Palermu; Латин: Panormus, эх үүсвэр нь гре. Πάνορμος буюу Panormos) — Итали улсын 5-р олон хүнтэй, Сицили арлын гол хот. Засаг захиргааны хувьд Палермо нь улсынхаа гуравдугаар түвшний нэгж буюу суурин (commune) болно. Түүнээс дээд түвшний Сицили, Палермо аймаг хоёрын засаг захиргаа энэ Палермод байрладаг. Палермод хүн төвлөсөн түүх 2,700-аас жилээс доошгүй бөгөөд үе үед түүх, соёл, уран барилга, зоогийн урлагаар онцгойрсоор иржээ.
Quick Facts Солбицол: 38°07′N 13°22′E, Улс ...
| |||
Солбицол: 38°07′N 13°22′E | |||
---|---|---|---|
Улс | Итали Итали | ||
Муж (regione) | Сицили | ||
Аймаг (provincia) | Палермо | ||
Суурин (commune) | Палермо | ||
Газар нутаг | |||
- Нийт | 158.88 км² км² | ||
Өндөр | 14 м | ||
Хүн ам | |||
- Нийт (2011) | 654,121 | ||
- Нягтрал | 4,100/км² | ||
Цагийн бүс | UTC+1 | ||
- Зун | UTC+2 | ||
Шуудангийн хаяг | 90100 | ||
Цахим сүлжээ: www.comune.palermo.it |
Close
Палермо нь Тиррений тэнгистэй залгах Сицил арлын баруун хойд эрэгт байдаг.