Похан
From Wikipedia, the free encyclopedia
Өмнөд Солонгос улсын Умард Кёнсан аймгийн зүүн урд хязгаар, Япон тэнгисийн эрэгт Похан хот оршдог. 1949 онд хотын зэрэг авсан бол Поханы ган төмрийн компани (ПОСКО)-г түшин 1970 оны эхнээс хойш хурдан томорчээ. Өдгөө Поханы харьяаны 1129 км² газарт 52 түмэн хүн оршин сууж байна. Хүн амын олноор улсдаа 20-р байранд бичигдэг Похан хот явсаар Тэгү-Кёнбүг хавийн далайн эргийн гол боомт болжээ. «ПОСКО»-ийн төв байр, улсдаа тэргүүлэх зэргийн Поханы Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль энд бий. Хотын нутаг дотроо Нам (Өмнөд), Пүг (Умард) хэмээх хоёр дүүрэгт хуваагддаг.
Quick Facts Похан хотᠫᠦ᠋ᠬᠠᠩ ᠬᠣᠲᠠ ...
Похан хот ᠫᠦ᠋ᠬᠠᠩ ᠬᠣᠲᠠ |
|
---|---|
хот | |
포항시 (Пухан-ши) Pohang-si / пуханг-си 浦項市 (Пушян-ши) |
|
Улс, орон | Өмнөд Солонгос Өмнөд Солонгос |
Дээд нутаг | Умард Кёнсан аймаг |
Газар нутаг | 1128.76 км² |
Хүн ам (2013) | 524,093 хүн |
Цахим хуудас | ipohang.org |
Өмнөд Солонгос орон, Умард Кёнсан аймаг дахь Пухан хот |
Close