Сидней
From Wikipedia, the free encyclopedia
Сидней (Англи: Sydney) нь Австралийн 2020 оны хүн амын тооллогоор хамгийн их буюу 5.367.206 хүн амтай хот юм. Шинэ Өмнөд Вэльс мужийн нийслэл бөгөөд Британийн Австрали дахь хамгийн анхны колони юм. Тус хотыг 1788 онд Британиас ирсэн Анхны усан флотын удирдагч Артур Филлип Сиднейн буланд байгуулжээ. Сиднейгээс ирсэн хүнийг Sydneysider гэдэг.[3]
Сидней
Sydney | |
---|---|
The Harbour City (Боомтын хот) | |
Улс | Австрали |
Муж | Шинэ Өмнө Уэльс |
Суурин | 1 сарын 26, 1788; 236 жилийн өмнө (1788-01-26) |
Хотын статус | 1842 он |
Газар нутаг | |
• Нийт | 12,367.7 км2 (4,775.2 бээр2) |
Хүн ам (2022)[2] | |
• Нийт | 5,297,089 |
• Нягтрал | 430/км2 (1,100/бээр2) |
Иргэдийн нэршил | Сиднейчүүд |
Цагийн бүс | UTC+10 (АДСЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+11 (АДЗЦ) |
Бүсийн дугаар | (+61) 2 |
Вэб сайт | www |
Сидней нь Австралийн зүүн өмнөд эрэг дээр оршдог. Сидней хот Жэксон боомтыг хүрээлж байгуулагдсан тул "Боомтын хот" (англи. The Harbour City) гэсэн хочтой болжээ. Сиднейн дуурийн театр, Боомтын гүүр (Harbour Bridge), далайн эргүүдээрээ алдартай. Хотын нутаг дэвсгэрийн эргэн тойронд үндэсний паркууд байдаг ба олон булан тохой, гол мөрнүүдтэй. Лоубороугийн их сургуулийн 1999 оны "дэлхийн хот"-уудын жагсаалтад бүртгэгджээ. Сидней нь 1938 оны Британий эзэнт гүрний наадам, 2000 оны зуны олимп, 2003 оны Рагбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон спорт, улс төр, соёл урлагийн наадам, тэмцээн, арга хэмжээг зохион байгуулсан байна. 2007 оны есдүгээр сард Ази Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 21 гишүүн орны төрийн тэргүүдийг хүлээн авч, 2008 оны долдугаар сард Дэлхийн залуучуудын өдрийг зохион байгуулжээ.
Австралид ирж буй цагаачдын олонхи нь Сиднейг зорьдог учир олон үндэстнээс бүрдсэн хот болжээ. Мерсерийн судалгаагаар Сидней нь амьжиргааны өртгөөр Австралид нэгт, дэлхийд 21-т жагсдаг ажээ.