Сочийн олимп
From Wikipedia, the free encyclopedia
Сочийн олимп, 2014 оны өвлийн олимп, Сочи-2014 — өвлийн олимпын 22-р удаагийн наадам бөгөөд Орос улсын Сочи хотноо 2014 оны 2 сарын 7-наас 2 сарын 23-нд явагдсан.
Үндсэн тоон үзүүлэлт | |
---|---|
Улс орон | 88 |
Тамирчин | 2873 |
Тэмцээн | 15 спортын 98 тэмцээн |
Цаг хугацаа, орон зай | |
Наадах газар | Оросын Холбооны Улс Оросын Сочи |
Нээлтийн өдөр | 2014 оны 2 сарын 7 |
Хаалтын өдөр | 2014 оны 2 сарын 23 |
Гол талбар | «Фишт» цэнгэлдэх хүрээлэн |
2007 онд ОУОХ-ны 119-р их хурлын явцад Сочи 2014 оны олимп явагдах газраар сонгогдсон юм.
1980 оны Москвагийн олимпоос хойш ЗХУ-аас залгамж Орос улсад олимп дахин явагдсан тохиолдол болов.
Олимпод 88 улс орны 2873 тамирчин 15 спортын 98 тэмцээн уралдаанаар өрсөлдөв. Үүнээс 12 тэмцээн шинээр нэмэгджээ.
Олимпын хотхон Хар тэнгисийн эрэгт байрласан ба гол талбар Фишт цэнгэлдэх хүрээлэн байв. Цастай спортын төрлүүд нь Краясная Поляна цогцолборт явагдсан.
Олимп зохион явуулахад 49 тэрбум ам.доллар зарцуулсанаар Бээжингийн олимпыг давж хамгийн их төсөвт олимп болсон.
26 улс орон медаль хүртсэнээс Орос улсын баг 13 алтан медаль хүртэн багийн дүнгээр тэргүүлсэн.