Узбекистан
From Wikipedia, the free encyclopedia
Узбекистан Төв Ази, тэр дундаа Дундад Ази, ГЦ+5 цагийн бүст Казахстан, Киргиз, Тажикистан, Афганистан, Туркменистан таван улсаар хүрээлүүлж оршдог. Далайд гарцгүй эх газрын улс. 447 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай (51-р том). Баруун болон төв биедээ нам доор, зүүн хилээрээ 4000 м-ээс өндөр уултай. 90% цөл, 10% хувь үржил шимт хөндий.
Бүгд Найрамдах Узбекистан Улс | |
---|---|
Төрийн дуулал: Oʻzbekiston Respublikasining Davlat Madhiyasi / Ўзбекистон Республикасининг Давлат Мадҳияси "Бүгд Найрамдах Узбекистан Улсын Төрийн Дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Ташкент 41°19′N 69°16′E |
Албан ёсны хэл | Узбек хэл[1][2] |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Каракалпак хэлa |
Нийтлэг хэл | Узбек хэл • Орос хэл[3][4][5][6] |
Ярианы хэлнүүд | Каракалпак хэл • Тажик хэл • Корё мар • Туркмен хэл • Украин хэл • Азербайжан хэл • Уйгур хэл • Төв Азийн Араб хэл • Бухори ба бусад |
Угсаатны бүлгүүд (2021[7]) |
|
Шашин (2021)[8] |
|
Ард түмний нэршил | Узбекистанчууд |
Төр засаг | Авторитар дарангуйллын дор нэгдмэл ноёрхогч-намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс[9] |
• Ерөнхийлөгч | Шавкат Мирзиёев |
• Ерөнхий Сайд | Абдулла Арипов |
Хууль тогтоох байгууллага | Олий Мажлис |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Хууль Тогтоох Танхим |
Түүх | |
840 | |
1077 | |
1370 | |
• Узбекийн ханлиг | 1428 |
• Шейбанидын ханлиг | 1500 |
1511 | |
• Кокандын хаант улс | 1709 |
1785 | |
• Туркестаны АЗСБН | 1918 |
• Үндэсний хуваалтын дараа ЗСБНУзбУ байгуулагдав | 10 сарын 27, 1924 он |
• ЗХУ-аас тусгаар тогтнов | 8 сарын 31, 1991 он |
• Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөв | 12 сарын 26, 1991 он |
Газар нутаг | |
• Нийт | 448,978 км2 (56) |
• Усны эзлэх талбай (%) | 4.9 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 36,024,000[10] (40) |
• Нягтаршил | 74.1/км2 (128) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $420 тэрбум[11] (58) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $11,500[11] (124) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $93 тэрбум[11] (75) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $3,478[11] (147) |
ОТББИ (2013) | ▼ 36.7[12][13] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.727[14] өндөр · 101 |
Мөнгөний нэгж | Узбекийн сум (UZS) |
Цагийн бүс | UTC+5 (UZT) |
Огнооны формат | өө/сс жжжжc |
Жолооны тал | right |
Утасны томьёо | +998 |
Домэйн нэр | .uz |
Вэбсайт gov.uz | |
|
Узбекистан орон түүхийн уртад иран, түрэг, монгол, слав угсаатны мэдэлд орж явсан. Бухар, Самарканд гээд Торгоны замын гол хотууд одоо ч энд байна. ЗХУ бутарсан 1991 онд Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ) нэрээр тусгаар тогтнож, 1992 онд НҮБ-д элсэн бүрэн эрх олжээ. Нэгдмэл төрийн байгууламж, ерөнхийлөгчийн эрх давамгайлах бүгд найрамдах засагтай. Дотроо 12 муж, 1 бүгд найрамдах улс, 1 улсын хотод хуваагддаг. Улсын албан ёсны узбек хэлэнд улсаа латин үсгээр O'zbekiston хэмээн бичиж, [Узбекистан] гэж хэлдэг. Үүний -стан нь монголоор улс, орон гэх залгавар юм.
Өдгөө 30 сая хүн амтай (46-р олон). Хүн амын 80 хувийг эзэлсэн узбек үндэстнээс гадна орос, тажик, казах, хархалпак гээд 100 нэрийн ард түмэн аж төрөн сууж байдаг ба бүх ардын 90 хувь ислам, 9 хувь христос шашны ёсыг дагадаг.
Узбекистан улс хөвөн, зэс, алт, уран, шатдаг хий гэх мэт олон төрлийн зүйл бүтээж дотоод гадаадад борлуулдаг. Нийт ДНБ-ийн хэмжээгээр дэлхийн 194 улсаас 69, нэг хүнд ноогдох дүнгээр 135-р байр хавьд явж байгаа. НҮБ, ТУХН, ШХАБ-ын гишүүн болж олон улстай харилцаа өргөжүүлж буйн дотор Монгол Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон.
Нийслэл Ташкент 2 сая оршин суугчтай. Мөнгөний нэгж — сум. Одоогийн ерөнхийлөгч нь Шавкат Мирзиёев.