Хонконг
From Wikipedia, the free encyclopedia
Хонконг (ᠰᠢᠶᠠᠩᠭᠠᠩ;монгол хэлнээ анх орсноор Хонконг; Англи: Hong Kong, Хонконг; Хятад: 香港 Шианган, кан. Heūnggóng, Хөнгон) — Ази дахь Дэлхийн санхүүгийн томоохон төв хот; БНХАУ-ын тусгай захиргааны хоёр бүсийн нэг (нөгөө нь Макао).
Хонконг 香港 | |||||
---|---|---|---|---|---|
Онцгой захиргааны бүс | |||||
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Хонконг
| |||||
Бүрэн эрхт улс | Хятад | ||||
Британийн эзэмшил | 1 сарын 26, 1841 он | ||||
Нанкины гэрээ | 8 сарын 29, 1842 он | ||||
Бээжингийн конвенц | 10 сарын 24, 1860 он | ||||
Шинэ нутаг дэвсгэрийн түрээс | 6 сарын 9, 1898 он | ||||
Японы эзлэн түрэмгийлэл | 1941 оны 12 сарын 25 - 1945 оны 8 сарын 30 | ||||
Британийн харьят нутаг дэвсгэр болсон | 1 сарын 1, 1981 он | ||||
Хятад-Британийн хамтарсан тунхаг | 12 сарын 19, 1984 он | ||||
Хятадад шилжүүлэв | 7 сарын 1, 1997 он | ||||
Захиргааны төв | Тамар | ||||
Хамгийн том дүүрэг (хүн амаар) | Шатинь | ||||
Албан ёсны хэл |
| ||||
Бүс нутгийн хэл | Кантон хэл[lower-alpha 1] | ||||
Албан бичиг | Уламжлалт Хятад үсэг[lower-alpha 2] Англи үсэг | ||||
Угсаатны бүлгүүд (2021) | 91.6% Хятадууд 2.7% Филиппинчүүд 1.9% Индонезчүүд 0.8% Цагаан 0.6% Энэтхэгчүүд 0.4% Балбачууд 2% other[6] | ||||
Ард түмний нэршил | Хонконгчууд | ||||
Төр засаг | Нэгдмэл нэг намын төрийн хүрээнд гүйцэтгэх засаглалтай засгийн газар[7] | ||||
• Ерөнхий Дарга | Жон Ли | ||||
• Ерөнхий Нарийн Бичгийн Дарга | Эрик Чан | ||||
• Зөвлөлийн дарга | Эндрю Люн | ||||
• Ерөнхий шүүгч | Эндрю Ченг | ||||
Хууль тогтоох байгууллага | Хууль Тогтоох Зөвлөл | ||||
Үндэсний төлөөлөл | |||||
• Ардын төлөөлөгчдийн их хурал | 36 гишүүн | ||||
• Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл | 203 төлөөлөгч[8] | ||||
Газар нутаг | |||||
• Нийт | 2,754.97 км2 (168) | ||||
• Усны эзлэх талбай (%) | 59.70% (1,644.79 км2[9] | ||||
• Хуурай газар | 1,110.18 км2[9] | ||||
Хамгийн өндөр цэг (Таймошань) | 957 м (3,140 фут) | ||||
Хамгийн нам цэг | 0 м | ||||
Хүн ам | |||||
• 2022 тооцоо | 7,333,200[10] | ||||
• 2021 тооллого | 7,413,070[11] | ||||
• Нягтаршил | 6,801[12]/км2 (4) | ||||
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо | ||||
• Нийт | ▲ $544.735 тэрбум[13] (47) | ||||
• Нэг хүнд ноогдох | ▲ $74,598[13] (12) | ||||
ДНБ (нэрлэгч) | 2023 тооцоо | ||||
• Нийт | ▲ $382.854 тэрбум[13] (41) | ||||
• Нэг хүнд ноогдох | ▲ $52,429[13] (19) | ||||
ОТББИ (2016) | ▲ 53.9[14] өндөр | ||||
ХХИ (2021) | ▲ 0.952[15] маш өндөр · 4 | ||||
Мөнгөний нэгж | Хонконг доллар (HK$) (HKD) | ||||
Цагийн бүс | UTC+08:00 (ХКЦ) | ||||
Огнооны формат | өө/сс/жжжж жжжж年сс月өө日 | ||||
Сүлжээний хүчдэл | 220 В–50 Гц | ||||
Жолооны тал | зүүн[lower-alpha 3] | ||||
Утасны томьёо | +852 | ||||
ISO 3166 код |
| ||||
Домэйн нэр |
| ||||
Улсын дугаарын угтвар | Орон нутгийн тээврийн хэрэгсэлд байхгүй, хил дамнасан тээврийн хэрэгсэлд 粤Z |
Хонконг нь Хятадын өмнөд хэсэгт орших бөгөөд хойд талаараа Гуандун мужтай хиллэдэг. Зүүн, баруун, өмнөд талд нь Өмнөд Хятадын тэнгис оршино.
Хонконг нь 1942 оноос 1997 онд Хятадад шилжүүлэгдэх хүртлээ Нэгдсэн Вант Улсын засаг захиргаан дор байжээ. Хятад-Британийн хамтарсан тунхаг болон Хонконгийн Үндсэн Хуулинд зааснаар шилжүүлгээс тавин жилийн дараа буюу доод тал нь 2047 он хүртэл Хонконг нь Хятадаас ихээхэн хэмжээний автономит байдалтай байх ёстой. "Нэг улс, хоёр систем" гэсэн бодлогын дагуу, Хятадын Засгийн Газар нь Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцах бол хуулийн систем, цагдаагийн хүчин, мөнгөн тэмдэгт, гаалийн бодлого, цагаачлалын бодлого, олон улсын байгууллага, үйл явдалд илгээх төлөөлөгчдөө өөрөө зохицуулна.
Анх худалдааны боомт болж байгуулагдсан Хонконг нь 20-р зууны сүүлчээр томоохон санхүүгийн төв болжээ. Капиталист эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт тулгуурладаг бөгөөд засгийн газар үл оролцох бодлого нь ихээхэн тус үзүүлдэг. Хүн ам нь голдуу Хятад гаралтай боловч бусад үндэстнүүдийн иргэд нь нийгмийн жижиг боловч чухал хэсгийг бүрдүүлдэг. Хонконгод барууны, зүүний соёл урлаг ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь хоол, кино, хөгжмийн урлагуудад нь тод харагддаг.