Хөдөлгөөнт дүрс
From Wikipedia, the free encyclopedia
Хөдөлгөөнт дүрс (англ. animation) нь өөр хоорондоо багахан ялгаатай зургуудыг түргэн түргэн сольж үргэлжилж буй хөдөлгөөн болон хэлбэр дүрсний өөрчлөлт болж буй мэт харуулсан дүрслэл юм.
Хөдөлгөөнт дүрсийг уламжлалт арга болон зогсоцтой хөдөлгөөний аргаар, компьютерээр гэх зэрэг олон аргаар хийдэг. Ингэхдээ харуулж буй зургаа хурдан сольдог бөгөөд ихэвчлэн секундэд 24, 25 юм уу 30 хүртэлх зургуудыг сольдог.