Эрхүү
From Wikipedia, the free encyclopedia
Бусад утгыг, «Эрхүү (салаа утга)»-с харна уу.
Эрхүү (орос. Иркутск) — ОХУ-ын Эрхүү муж болон Эрхүү дүүргийн засаг захиргааны төв, 2023 оны байдлаар 611 215 хүн амтай гэж ОХУ-ын Статистикий газар мэдээлж байсан. Сибирийн 6 дахь, ОХУ-ын 25 дахь том хот.
Quick Facts Эрхүү Иркутск, Улс ...
Эрхүү
Иркутск | |
---|---|
Улс | Орос |
Холбооны субъект | Эрхүү муж[2] |
Байгуулагдсан | 1661[3] |
Засаг захиргаа | |
• Биет | Эрхүү хотын дум |
• Хотын дарга[4] | Руслан Болотов[5] |
Газар нутаг | |
• Нийт | 277 км2 (107 бээр2) |
Өндөр | 440 м (1,440 фут) |
Хүн ам | |
• Нийт | 587,891 |
• Тооцоо (2018)[8] | 623,869 (+6.1%) |
• Байр | 24-т (2010 онд) |
• Нягтрал | 2,100/км2 (5,500/бээр2) |
• Харьяалагдах нэгж | Эрхүү Хот[2][1] |
• Нийслэл нь | Эрхүү муж,[2] Эрхүү дүүрэг[2] |
• Хотын тойрог | Эрхүү хотын тойрог[9] |
• Нийслэл нь | Эрхүү хотын тойрог,[9] Эрхүү хотын тойрог[10] |
Цагийн бүс | UTC+8 ([11]) |
Шуудангийн код[12] | 664xxx |
Залгах код(ууд) | +7 3952[13] |
OKTMO ID | 25701000001 |
Баярын өдөр | 6 сарын эхний бямба өдөр |
Вэб сайт | admirk |
Close
Дорно Сибирьт Ангар болон Иркут мөрөний бэлчир дээр Байгаль нуураас 66 км зайд оршино. 100 мянган оюутан сурдаг шинжлэх ухааны томоохон төв. Аж үйлдвэр- онгоцны үйлдвэр, усан цахилгаан станц, хүнсний үйлдвэрүүдтэй хот. Транссибирийн төмөр замын болон «Байкал» и «Сибирь» зэрэг Холбооны автозамын сүлжээний зангилаа газар. Энэ хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар 1971 онд байгуулагдаад өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулдаг байна. /хаяг. г.Иркутск, ул.Лапина 11./