Одер мөрөн
From Wikipedia, the free encyclopedia
Одер буюу Одра мөрөн (чех. Odra, польш. Odra, герман. Oder [ˈʔoːdɐ]) - Чех, Польш, Германы нутгаар өнгөрдөг мөрөн. Одер мөрөн зарим хэсгээрээ Польш, Германы улсын хил болдог.
Энэ мөрөн Зүүн Судецэд эхээ авч Чехийн нутгаар 112 км урсаж байгаад залгаад Польшийн нутгаар 726 км урсдаг байна. Үүнээс 187 км урт газар Польш, Герман улсын хил болдог ажээ. Одер мөрөн Щечиний булан дахь Полице хотын орчим Балтын тэнгист цутгадаг байна.