Токио цамхаг
From Wikipedia, the free encyclopedia
Токио цамхаг(Англи: Tokyo tower, Япон:, 東京タワー) нь Японы нийслэл Токио хотын бэлэг тэмдэг болсон байгууламжуудын нэг бөгөөд дэлхий дээрх хамгийн өндөр цамхаг юм. Өндөр нь 333 м бөгөөд Францын Эйфелийн цамхгаас 9 метрээр өндөр ажээ. Тус цамхаг нь 1958 онд баригдсан юм.
Энэхүү цамхаг нь Аналог цацалт, Телевизийн дижитал цацалт, Телевизийн цацалт(VHF, UHF) болон радио, FM радио долгионы антены зориулалтаар ашиглагдахаас гадна, төмөр замын нийтийн зорчигч тээврийн утасгүй холбооны систем, цаг уур судлалын төхөөрөмжүүд суурилуулагдсан байдаг байна.
Мөн дотоод гадаадын олон хүн үзэхээр ирдэг аялал жуулчлалын цэг гэдгээрээ олонд алдартай.