Цагаан толгой
From Wikipedia, the free encyclopedia
Цагаан толгой (Англи: Alphabet; Орос: Азбука) нь аман хэлний авиаг төлөөлөн дүрслэхийн тулд тэмдэг, зурлага маягаар бичигдэх үсэгнүүдийг хамтатгасан иж бүрдэл нь юм.
Дэлхий дээр олон төрлийн цагаан толгой хөгжсөн байдаг бөгөөд өөрийн өвөрмөц онцлогуудтай байх нь элбэг. Тухайлбал, зарим цагаан толгойн нэг тэмдэглэгээ нь (ихэнхдээ үсэг) нэг үгийг, заримд нь үгийн нэг үеийг, заримд нь нэг авиаг гэх мэтээр ялгаатайгаар хэвшсэн байдаг.
Өөрийн цагаан толгой, түүнд үндэслэсэн бичгийн дүрэм бүхий бол тэр нь бичгийн хэл болдог. Цагаан толгой нь бичгийн хэлнээс гадна дохионы хэлэнд мөн бий.