Entertainment Software Rating Board
From Wikipedia, the free encyclopedia
ESRB буюу Entertainment Software Rating Board нь видео тоглоомуудад зэрэглэл тогтоох зорилго бүхий 1994 онд Entertainment Software Association компаниас байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. 2009 оны байдлаар уг байгууллага нь нийтдээ 19,130 гаруй бүтээлд үнэлгээ өгсөн бөгөөд нийт 350 гаруй нийлүүлэгчидтэй болоод амжсан байна.
Хууль эрх зүйн хэлбэр | Ашгийн бус, өөрөө зохицуулагч байгууллага |
---|---|
Аж үйлдвэрийн салбар | Видео тоглоомны үнэлгээ, зэрэглэл тогтоолт |
Үүсгэн байгуулагдсан | 1994[1] он, Канад ба Америкийн Нэгдсэн Улсад |
Төв байр | Канад Канад Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс |
Үйл ажиллагааны бүс | Канад Канад Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс |
Удирдах хүмүүс | Interactive Digital Software Association (now the Entertainment Software Association) |
Эзэмшлийн харьяалал | 3DO Rating System (by The 3DO Company, now defunct) Recreational Software Advisory Council (now defunct) Videogame Rating Council (by Sega of America) |
Цахим хуудас | http://www.esrb.org |
Уг байгууллагаас хамгийн анх үнэлгээ авч байсан бүтээлүүд гэвэл тухайн үедээ дэлхийг байлдан дагуулж байсан Doom болон Mortal Kombat байсан байна.
Энэхүү байгууллага нь тоглоомуудад зэрэглэл тогтоохдоо тэдгээрийн дуу дүрсний чанарыг харгалздаггүй бөгөөд хамгийн гол нь тухайн бүтээлийг хүчирхийлэл, эротик дүрслэл, хараалын үгс гэх мэт тухайн тоглоомд агуулагдаж байдаг хүчин зүйлсээр нь насны ангилал тогтоосон байдаг. Энэ нь ялангуяа эцэг эхчүүдэд өөрсдийн хүүхдүүдэд авч өгөх тоглоомуудыг сонгоход илүү хялбар болгож байгаа төдийгүй хүүхдүүдийн ёс суртахуун, хүмүүжилд чухал нөлөөтэй юм. Тус байгууллагаас үнэлгээ аваагүй тоглоом гэж бараг байдаггүй.