Африк
тив / From Wikipedia, the free encyclopedia
Африк тив нь Еврази, Америк тивийн дараах дэлхийн гурав дахь том тив бөгөөд 30,221,532 км² талбайтай (дэлхийн нийт гадаргуугийн 6.0%, хуурай газрын 20.4% [2]). 2021 оны 9-р сарын байдлаар 1,380,000,000 орчим [3] хүн амтай (дэлхий хүн амын 18,2%), 54 тусгаар улс оршдог тив юм. Хойд талаараа Газар дундын тэнгис, зүүн хойд талаараа Суэцийн суваг, Улаан тэнгисээр, зүүн өмнөд талаараа Энэтхэгийн далай, баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгдэнэ.
|
Африк тивийн нийт нутгийн 90% нь ой, цөл бөгөөд үлдэх 10% нь хөдөө аж ахуйд тохиромжтой. Уг тивд заан, арслан, анааш зэрэг олон ховор зүйл амьтад байх бөгөөд 2,000 гаруй төрлийн загастай.
Африк тивд анх хүн үүссэн гэж зарим судлаачид үздэг.
Африк тивд 54 тусгаар улс, хүлээн зөвшөөрөөгүй 6 улс байдаг. Тэдний ихэнх нь олон жилийн турш Европын улсуудын колони байсан бөгөөд зөвхөн XX зууны 50-60-аад онд тусгаар тогтнолоо олж авч эхэлсэн юм. Үүнээс өмнө зөвхөн Египет (1922 оноос хойш), Этиоп (Дундад зууны үеэс), Либери (1847 оноос хойш), Өмнөд Африк (1910 оноос хойш) тусгаар тогтносон байжээ;
Өмнөд Африк, Өмнөд Родезид (Зимбабве) уугуул иргэдээ ялгаварлан гадуурхсан апартеидын дэглэм 1980, 1990 -ээд он хүртэл үргэлжилсэн ажээ. Өнөөдөр Африкийн олон орныг цагаан арьстнуудыг ялгаварлан гадуурхдаг дэглэмүүд удирддаг. Freedom House судалгааны байгууллагын мэдээлснээр сүүлийн жилүүдэд Африкийн олон оронд (жишээлбэл, Нигери, Мавритани, Сенегал, Конго (Киншаса), Экваторын Гвинейд) ардчилсан ололт амжилтаасаа авторитаризм руу ухрах хандлага ажиглагдаж байгаа ажээ.
Тивийн умард хэсэгт Испанийн (Сеута, Мелилла, Канарын арлууд), Португалийн (Мадейра) гэсэн газар нутаг байдаг.