Варшав
From Wikipedia, the free encyclopedia
Варшав (пол. Warszawa [varˈʂava] дуудлага) бол Польш улсын нийслэл бөгөөд Европын холбооны орнуудын хотуудаас 9-рт орох саятан хот юм.[2][3]
Варшав Warszawa | |||
---|---|---|---|
| |||
Ерөнхий | |||
Улс: | Польш Польш | ||
Воеводство: | Мазови муж | ||
Повят: | Тойроггүй хот | ||
Талбай: | 517,24 км² | ||
Газар зүйн байршил: | 52° 13′ У, 21° 2′ Д52.21666666666721.033333333333 | ||
Өндөр: | 113 м д.т.д.ө. | ||
Хүн ам: | 1.790.658 (2019-12-31) | ||
Шуудангийн дугаар: | 00-001-ээс 04-999 хүртэл | ||
Утасны код: | (+48) 022 | ||
ТХ-н улсын дугаар: | WA, WB, WD, WE, WF, WH, WI, WJ, WK, WN, WT, WU, WW, WX, WY | ||
Эдийн засаг ба зам тээвэр | |||
Нисэх онгоцны буудал: | Шопен нисэх буудал | ||
Гмина | |||
Гминагийн төрөл: | Хотын тойрог | ||
Талбай: | 517,241 км² | ||
Хүн ам: | 1.783.321 (30. 6-р сар 2019)[1] | ||
Хүн амын нягтрал: | 3448 хүн/км² | ||
Орон нутгийн дугаар (GUS): | 1465011 | ||
Захиргаа | |||
Хотын ерөнхийлөгч: | Рафал Тшасковский | ||
Хаяг: | pl. Bankowy 3/5 00-950 Warszawa | ||
Цахим хуудас: | www.um.warszawa.pl | ||
Kategorie:Gmina in der Woiwodschaft Мазови муж
|
XIV зууны гар бичмэлүүдэд анх Warseuiensis (1321) , Varschewia (1342), дараа XV зуунд Warschouia (1482) гэж тэмдэглэн үлдээжээ.
Балтын тэнгисийн эргээс 260 км, Карпатын ар бэлээс 300 км зайд Висла мөрний эрэгт, далайн түвшнээс дээш дунджаар 100 м өндөр 517.24 км² газар нутагтай Варшав хот оршдог аж. 2023 онд Польшийн Статистикийн ерөнхий газрын мэдээлж буйгаар хот 1.861 сая хүнтэй байсан. Гэхдээ дүүргийг нь оролцуулбал 3,000 км² нутагт 2.41 сая хүн оршин суугчтай гэж үздэг.[4][5]
Варшав хот дотор автобус, трамвай, метро, цахилгаан галт тэргээр нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг. 1995 онд ашиглалтад орсон Варшавын метро нь 23 километр урт, 1 шугам дээр 21 өртөөтэй юм. Мөн Варшавт Фредерик Шопены нэрэмжит олон улсын нисэх буудал болон Варшава, Модлин гэх хоёр нисэх онгоцны буудалтай.
Варшав хотын бэлгэ тэмдэг болон хотын сүлд бол "Варшавын Сирена" хэмээх лусын дагина юм. Хотын энэхүү бэлгэ тэмдгийг "хуучин хот"-ын хотын төвийн зах зээлийн талбай дээр босгосон барималд дүрсэлсэн байдаг.