Ирланд
From Wikipedia, the free encyclopedia
Ирланд (Ирланд хэл: Éire, Англи: Ireland), албан ёсоор Бүгд Найрамдах Ирланд Улс нь баруун хойд Европт орших улс юм. Өнөөгийн Ирланд Улс нь Ирланд арлын зургааны тав хэсгийг эзлэх бөгөөд анх 1921 оны 5 сарын 3-нд хуваагджээ. Хойд талаараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хэсэг Умард Ирландтай хиллэдэг бөгөөд баруун талд нь Атлантын далай, зүүн талд нь Ирландын тэнгис оршино. Хууль зүйн хувьд Бүгд Найрамдах Ирланд Улс (Ирланд хэл: Poblacht na hÉireann) гэдэг нь улсынх нь тодорхойлолт боловч нэр нь Ирланд юм.
Ирланд[a] | |
---|---|
Төрийн дуулал: Amhrán na bhFiann "Цэрэг эрсийн дуу" | |
Нийслэл ба томоохон хот | Дублин 53°20.65′N 6°16.05′W |
Албан ёсны хэл | |
Угсаатны бүлгүүд (2022[2]) |
|
Шашин (2022[3]) |
|
Ард түмний нэршил | Ирландчууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Майкл Д. Хиггинс |
• Таоисэч | Лео Варадкар |
• Танайсте | Михол Мартин |
• Ерөнхий шүүгч | Донал О'Доннелл |
Хууль тогтоох байгууллага | Эряхтас |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Тусгаар тогтнол (Их Британиас) | |
• Тунхаглав | 4 сарын 24, 1916 он |
• Тунхаглал | 1 сарын 21, 1919 он |
• Англи-Ирландын гэрээ | 12 сарын 6, 1921 он |
• 1922 оны үндсэн хууль | 12 сарын 6, 1922 он |
• 1937 оны үндсэн хууль | 12 сарын 29, 1937 он |
• Бүгд Найрамдах Улсын хууль | 4 сарын 18, 1949 он |
Area | |
• Нийт | 70,273 км2 (118) |
• Усны эзлэх талбай (%) | 2.0% |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 5,123,536[4] (122) |
• 2022 тооллого | 5,149,139[5] |
• Нягтаршил | 71.3/км2 (113) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $633 тэрбум[6] (40) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $124,596[6] (3) |
ДНБ (нэрлэсэн) | 2021 тооцоо |
• Нийт | ▲ $516 тэрбум[6] (30) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $101,509[6] (2) |
ОТББИ (2021) | ▼ 26.9[7] бага |
ХХИ (2021) | ▲ 0.945[8] маш өндөр · 8 |
Мөнгөний нэгж | Евро (€)[c] (EUR) |
Цагийн бүс | UTC (ГДЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+1 (IST) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +353 |
Домэйн нэр | .ie[d] |
|
20-р зууны эхэн үед Ирланд нь Ирландын Чөлөөт Улсын залгамжлагч орон болсон юм. Баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан бөгөөд гадаадад гарах явдал их байжээ. 1950-аад оны сүүлээр протекционист эдийн засаг нь нээгдсэнээр 1973 онд Ирланд нь Европын Нэгдэлд (одоо Европын Холбоо) элссэн байна. 1980-аад оны сүүлчээр эдийн засгийн хямралаас болж эдийн засгийн шинэчлэл хийхэд хүргэжээ. Үр дүнд нь Ирланд нь бусад Европын Холбооны орнуудтай харьцуулбал татвар, зохицуулалтыг ихэд багасгажээ.
Өнөө үед бол Ирландыг эдийн засгийн чөлөөт байдлаар Эдийн засгийн эрх чөлөөний индекс гуравт жагсаасан байна. Энэ либерал хөдөлгөөний үр дүнд Ирланд нь дэлхийн хамгийн хурдацтай өсч буй, хамгийн баян, хөгжилтэй, энх амгалан орнуудын тоонд багтаж байна. Ирландын 1 хүнд оногдох ҮНБ нь тавд, худалдан авах чадварын паритет (PPP)-г тооцвол наймд, Хүний хөгжлийн индекст тавд бичигдэж байна. Мөн амьдралын чанараараа Economist Intelligence Unit-н индекст нэгд, Дэлхийн энх тайвны индекст дөрөвт бичигджээ. Эдгээрээс гадна Ирланд нь боловсролын систем, улс төрийн чөлөөт байдал, иргэний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө зэргээрээ ч өндөрт жагсдаг. Сүйрсэн орнуудын индекст доороосоо дөрөвт бичигдсэн нь цөөн тооны "тогтвортой" орнуудад тооцогдож байна. Ирландын хүн амын 10 орчим хувийг цагаач нар эзлэдэг. Хүн ам нь Европт хамгийн хурдацтай өсч буйд тооцогддог бөгөөд жилд 2.5%-р өсч байна.
Ирланд нь Европын холбоо, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD), НҮБ зэрэг байгууллагуудын гишүүн юм. Ирланд нь төвийг сахисан байр суурийнхаа үр дүнд НАТО-гийн гишүүн биш боловч НҮБ-н зохион байгуулсан Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог.